Б.Мандухай: Би дөрвөн хүүхэдтэйгээ 2000 төгрөгөөр элэг худалдан авч иддэг. Өөрийн гэсэн хашаатай л болох гээд зүтгэж байна

А.Булганчимэг
2025/08/25

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд  олон хүүхэдтэй дунджаас доогуур орлоготой эцэг эхчүүдийн тухайд санхүүгийн хувьд хүндрэл үүсдэг. Тэдний нэгэн төлөөлөл болох 34 настай дөрвөн хүүхэдтэй ганц бие ээж Б.Мандухай түрээсийн байраар гэр хийгээд таван жил болсон ба хашаатай болох хүслээр бидэнд хандсан юм. Түүний хүүхдүүд 10,8,6,1 настай учир Олон бага насны хүүхэдтэй гэх шалтгаанаар түрээсийн байр олоход хүндрэлтэй байдаг байна. Б.Мандухайгийн сарын орлого 800 мянган төгрөг. Тэрээр хүүхдийн мөнгөнөөс гадна заримдаа нэг ойтой хүүхдээ дагуулаад барилгын туслах ажил, айлынд найрны хоол хийж орлого олдог. Харин хүүхдүүдийнх нь аав салаад явсан ба санхүүгийн хувьд тогтмол туслалцаа үзүүлдэггүй байна. Айлын ганц охин Б.Мандухайд ойр дотны хамаатан, садан цөөхөн тул туслах хүнгүй. Б.Мандухайгийн орлого дөрвөн хүүхдээ тэжээхэд хүрэлцдэггүй тул бараг мах иддэггүй малын гэдэс, элгийг хүнсэндээ тогтмол хэрэглэдэг байна. Тэрээр одоогийн амьдарч байгаа түрээсийн байрандаа цаашид амьдрах боломжгүй болсон тул үзэгч олноос хашаатай болгож өгөхийг гуйж байлаа. 

Тэрбээр, “Хангаагүй байгаа. Хүүхдийн мөнгө орохоор хангана гэж бодож байна. Орлого бага учир хүүхдийн мөнгөнд хүүхдүүдийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байх.Хүнсээ л арай гэж авдаг даа. Бид хэд чинь бараг мах иддэггүй. Гэдэс, элэг иднэ. Элэгээ 2000 төгрөгөөр худалдан авдаг. Жоохон мах аваад сар болчихдог. Хамгийн бага хүүхдэдээ махаар бантан хийж өгдөг юм. Одоо дэвтэр үзэг, цүнх, форм гээд авна. Гурван хүүхэд маань форм авна. Хүүхдийн мөнгө энэ бүгдийг бэлдэхэд хүрэлцэхгүй байх. Өр тавьчихдаг юм. Зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Хүүхдийн мөнгө буухаар өгнө гээд хүмүүсээс мөнгө зээлээд байрны түрээсээ өгдөг юм. Мөнгө цуглуулдаг ч хэрэглээндээ зарцуулчихдаг. Барилгын цэвэрлэгээндээ аваад л явна.Том хоёр хүүгээ гэрт нь үлдээчихдэг. Бага хоёр хүүхдээ аваад явдаг юм. Нэг ойтой хүүхдээ тэргэн дээрээ түрээд л аваад явдаг. Тэрэг нь бараг эвдэрлээ. Нийтийн байранд амьдраад таван жил болж байна. Одоогийн амьдарч байгаа нийтийн байр ганц хоёр хоног хэтэрчихээр хөөгөөд байдаг юм. Тэгээд өөр нийтийн байр хайхаар хүүхэдтэй хүн авахгүй гэнэ” гэв.

ВИДЕО: https://www.facebook.com/share...



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.177.96
22 цагийн өмнө
0
0
Ядуу байж яах гэж 4 хүүхэд төрүүлдэг юм бэ? Хүүхдүүдийг чинь засаг төр тэжээнэ гэж бодоо юу! Зах зээлийн нийгэмд, капиталист улсад амьдарч байгаагаа санагтун!
Хариулах