Хан-Уулд хоёр автомашин мөргөлдөж, нэг жолооч хавчуулагдан аврагдлаа

Admin
2025/08/25

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд суудлын хоёр автомашин мөргөлдөж, нэг автомашин замын хажуу руу унасан тухай дуудлага өнөө өглөө 05:33 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, “Лексүс-570” загварын автомашин нь иргэн Н-ийн “Приус-55” загварын автомашинтай мөргөлдсөний улмаас “Приус-55” загварын автомашины жолооч Н /30 настай, эрэгтэй/ автомашиныхаа жолооны хүрдэнд хавчуулагдаж, ухаан алдсан байсныг 06:05 цагт эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна