“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Өмнөговь аймгаа төлөөлөн оролцсон урлаачид гар урлалын үзэсгэлэнгийн төрөлд тэргүүн байр эзэллээ. Мөн
“Шилдэг өвлөн уламжлагч”-аар Ханбогд сумын М.Пүрэвсүрэн “Зээгт наамал”-ын бүтээлээр шалгарсан бол “Шилдэг өвлөн суралцагч”-аар уран хатгамалч Ц.Янжинлхам, Уран дархан Д.Мөнгөнбаатар нар тус тус шалгарч бахдам амжилт үзүүллээ.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 27 орны 852 өвлөн уламжлагч, 232 өвлөн суралцагч оролцсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна