Нийслэлийн цэцэрлэгт явах хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэх 1-р шатны цахим бүртгэл 2025.08.04-2025.08.18-нд явагдаж дууслаа. 2-р шатны хүсэлтийг 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 8-ны өдрийг дуустал “EMongolia” системээр хүлээж авна. 1-р шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд 2-р шатны бүртгэлд хамрагдах боломжтой.
Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлсэн цэцэг эх, асран хамгаалагчдад хариуг нь бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр мэдээлэх юм байна. “EMongolia” системд нэвтрэн орж, нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн үйлчилгээнээс бас харах боломжтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна