Хичээлийн шинэ эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор энэ сарын 25-наас есдүгээр сарын 14-нийг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийхээр төлөвлөж буй бөгөөд үүнтэй холбоотойгоор НЗДТГ-аас иргэдийн дунд цахимаар санал асуулгыг эхлүүлсэн юм.
Тэгвэл өнөөдрийн /08.22/15 цагийн байдлаар санал хураалтад 4746 иргэн оролцсоноос 60 хувь нь буюу 2851 иргэн дэмжээгүй бол 1895 иргэн буюу 40 хувь нь дэмжиж саналаа өгсөн байна. Санал хураалт энэ ням гарагийг дуустал үргэлжилнэ. Хэрэв та санал хураалтад оролцохыг хүсвэл ЭНД дарж холбогдоно уу.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна