Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болж бүртгэгдсэнээс 1 хүн хүнд байна

А.Булганчимэг
2025/08/22

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар  сарын 22-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378  болжээ.

  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа-28 хүн
  • Хөнгөн – 5
  • Дунд – 22
  • Хүнд-1 нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  13331, гэрээр эмчлүүлж буй 9, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 96794  хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5031 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3042, 5-9 насны 1722 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна