Хэнтий аймгийн Өмнөдэлгэрт нөөлөг салхинаар 30 гаруй айлын гэр нурлаа

Admin
2025/08/22

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд борооны өмнөх нөөлөг салхины улмаас 30 гаруй айлын гэр /2025.08.21/ өдөр нуржээ. Тодруулбал, борооны өмнөх нөөлөг салхи 20-34 м/с хүрсэн нь гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч 30 гаруй айлын гэр нурж, олон байшингийн дээвэр хуулран, хашаа нуржээ. Өмнөдэлгэр сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн гишүүд гамшгийн хохирлыг арилгах, гамшигт өртсөн зарим айл өрхүүдэд тусламж үйлчилгээ, хохирлын үнэлгээ гаргахаар  шуурхай ажиллаж байна.

Айл өрх, албан байгууллагууд барилга, байшингийнхаа дээврийн төмрийг бөхлөх, гэрээ сайтар даруулах, хашааныхаа хуучирсан хөл шонг солих зэрэг арга хэмжээг авч байх нь гамшигт үзэгдлийг эрсдэл багатай даван туулах ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна