Тогтоол усанд цахилгааны утас хүрсний улмаас бага насны хүүхэд тогонд цохиулжээ. Тодруулбал, өчигдөр /2025.08.21/ цагдаагийн байгууллагад СХД-т тогтоол усанд хоёр хүн унж, татаад хэвтэж байна гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Уг дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиход иргэн “Б” бага насны хүүхдийн хамт цахилгааны цахилгааны утас унасан байсан тогтоол усны хажуугаар явж байгаад тогонд цохиулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Цахилгааны ил утсыг 7004-7004, гэрэлтүүлгийн шонгийн задгай утсыг 1131-0005 дугаарт мэдэгдээрэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна