ЭМЯ: Энэ хичээлийн жилээс цэцэрлэгийн хүүхдүүд цагаан хорхой, шээсний шинжилгээ өгөх шаардлагагүй
"Хялгасан хорхой түүний өндгийг илрүүлэх шинжилгээг хүүхдийг унтсанаас хойш 2-3 цагийн дараа эсвэл өглөө эрт бие засахаас нь өмнө гурван өдөр дараалан авсан тохиолдолд халдвар авсан эсэх тодорхойлогдоно. Эмнэлэгт очиж өгснөөр харин ч хуурамч сөрөг гарч, халдвар тараах эрсдэлтэй. Хүүхдүүдийг цэцэрлэгт явж байх хугацаанд нь нэгдсэн байдлаар шинжилгээ авна" гэж ЭМЯ-ны Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд мэдээллээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна