Нийслэл дэх төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 4-18-нд цахимаар явагдлаа.
Энэ хугацаанд хоёр настай 24,022, гурван настай 26,122, дөрвөн настай 29,230, таван настай 30,786 хүүхэд буюу нийт 110,163 хүүхдийг цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлт ирсэн байна.
Өнөөдөр 14:00 цагаас хойш цэцэрлэгийн бүртгэлийн хариугаа шалгах боломжтой болно. Эдгээр хүсэлтийн хариуг өнөөдөр буюу наймдугаар сарын 21-нд 14:00 цагаас хойш харж болох аж. Мөн хүсэлт илгээсэн эцэг эхчүүд хуваарилагдсан цэцэрлэгтэйгээ цахимаар болон өөрийн биеэр очиж гэрээ байгуулах боломжтой гэж Нийслэлийн Боловсролын Газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна