ТҮЦ эрхлэгч 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөг авсан Х.Бат-Ялалт, Г.Одмаа нарын хэргийг шалгаж эхэлжээ

Admin
2025/08/21

Х.Бат-Ялалт, Г.Одмаа, н.Урантөгс, н.Уранчимэг нар ТҮЦ ажиллуулж байсан 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөг авчээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, ТҮЦ нүүлгэж, явган хүний зам талбай чөлөөлөхийг хамгийн их эсэргүүцэж байгаа хүмүүсийн нэг бол Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар юм. Тэд нүүлгээд байгаа ТҮЦ-үүдийг дахин авчирч, байрлуулах ажлыг хийдэг аж. Хамгийн сүүлд “ТҮЦ-ийг нь буцааж авчирч, хуучин байрлалд нь тавьж өгнө” гээд 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөг авсныг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна