​ “ДЦС-4”-ийн удирдлагууд тендерийн даалгавраа зарим компанид тааруулан засаж, 3.8 тэрбум төгрөгийн өндөр үнэ санал болгосон компанийг шалгаруулсан уу

Admin
2025/08/21

       “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-иас “Үнсэн сан №03-ийн их засварын ажил”-ын тендер зарлаж, улмаар тус тендерээ шалгаруулахдаа ашиг сонирхлын зөрчил гаргаж, нэг компанид давуу байдал үүсгэсэн байж болзошгүй асуудал гарчээ.

Тодруулбал, тус компаниас өнгөрсөн гуравдугаар сар болон долдугаар саруудад тендер зарлаж, зарласан тендерт нь компаниуд материалаа явуулахад тендерээ цуцалж, тендерт оролцоход тавьсан шаардлагуудаа өөрчилсөн ойлгомжгүй асуудал гаргасан байна.

Ингээд өнгөрсөн наймдугаар сарын 11-нд 4.7 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй 3 дахь тендерээ зарлаж, тус тендерт “Б..... ” ХХК 4.6 тэрбум, “”Э” ХХК 3.8, “Ф” ХХК 3.4 тэрбум төгрөгийн үнийн саналаа хүргүүлсэн аж. Тендерийн тухай хуулиараа уг нь хамгийн бага өртөг үнэ бүхий санал болгосон компанийг шалгаруулах ёстой байдаг юм байна. Гэтэл тус тендерт 3.8 тэрбум төгрөг буюу өндөр үнэ санал болгосон компанийг шалгаруулжээ.

Ингэхдээ хамгийн бага үнэ санал болгосон компанид шалгуур хангаагүй, ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл зөрүүтэй, ажил гүйцэтгэх машин механизмын нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр татгалзаж байна хэмээн мэдэгдсэн байна.

Гэтэл хамгийн бага үнэ санал болгосон “Ф” ХХК нь дээрх шаардлагуудыг бүрэн дүүрэн хангаж байгаа бөгөөд энэ чиглэлээрээ хэд хэдэн удаа тендерт орж шалгарч, ажил гүйцэтгэж ирсэн туршлагатай компани байсан аж.

Анхнаасаа тендерийг гурван удаа зарлаж, өмнөх хоёр тендерээ нэг компанид зориулж буй мэт байн байн шаардлагыг нь өөрчилж, зарласаар ирсэн, ингээд 3 дахь шалгаруулалтдаа өндөр үнийн дүн санал болгосон компани шалгаруулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй, нэг компанид давуу байдал олгохоор зарлагдсан юм биш биз гэх хардлагыг төрүүлээд байгаа аж.

Ямар ч байсан хуулийн дагуу, тендерийн шаардлага хангасан компаниудыг түлхэж, оронд нь өндөр үнэ санал болгосон компанийг ийнхүү том мөнгөн дүнтэй тендерт шалгаруулсан энэ асуудлыг заавал хууль хяналтынхан шалгах ёстой. Мөн анхнаасаа хууль хэрэгжүүлж, үнэн байхаа амлаж, авлигатай тэмцэхээ илэрхийлсэн Ерөнхий сайд болон Эрчим хүчний сайд энэ асуудалд анхаарал хандуулж шалгахыг шаардаж буй юм. Хэрвээ ийм байдлаар тендер нэртэй жүжиг зохион байгуулсан бол бол нийслэлчүүд төдийгүй монголчуудын амь амьдралыг тээж яваа салбар жинхэнэ утгаараа доголдоход бэлэн болох аюултай болж ирлээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна