Буянт гол нь Хөх Сэрхийн нурууны салбар уулс болох Тахилт уулын далайн түвшнээс дээш 3400 м орчим өндрөөс эх авч Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Ховд, Буянт, Дуут сумдын нутгийг дамжин урсаж адагтаа олон салаа үүсгэж Ховд гол, Хар ус нуурыг тэжээдэг Буянт гол бохирдсоны улмаас тус голын эрэгт айлууд зусахыг тодорхойгүй
хугацаагаар хоригложээ.
Тодруулбал: Ховд аймгийн Жаргалант сумын хөрсний доройтол, төлөв байдлын ажлын стандартын дагуу хөрсний нянгийн бохирдлын түвшинг тогтоохоор Буянт голын эрэг орчим болон Ховд хотын суурьшлын бүсийн нийт 59 цэгээс дээж авч шинжлэхэд хөрсний 93 хувьд нь нян илэрч, үүнээс 63 хувьд их хэмжээний бохирдолтой гэдэсний халдварт эмгэг үүсгэгч нян илэрсэн байна.
Хөрсний бохирдол нь усны бохирдлын эх үүсвэрт шууд нөлөөлдөг. Харамсалтай нь Буянт голын усны чанар бохирдлын дээд түвшинд хүрч иргэдийн эрүүл мэнд, байгалын тэнцвэрт байдал алдагдахаас хамгаалха шийдвэртэй алхам хийх зайлшгүй шаардлага үүссэн учраас засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, усны газраас Ховд аймгийн удирдлагуудад зөвлөмж хүргүүлжээ.
Голын бохирдлын эх үүсвэр нь: стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлон, ил задгай хог хаягдлаас үүдэлтэй.
Тухайлбал-Буянт голын эрэг орчим зуны цагт айл өрхүүд олноороо зусдагаас үүдэн нүхэн жорлон, хог хаягдал олширч , хөрс, ус, агаар орчны бохирдол ихсэж маш ноцтой байдалд хүрчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна