Их, дээд сургуулийн элсэлт, бүртгэлтэй холбоотой орон нутгаас Улаанбаатар хотыг зорих оюутан залуусын хөдөлгөөн нэмэгдэж, үүнтэй зэрэгцэн "байр түрээслүүлнэ” гэх нэрийдлээр иргэдийг хохироосон залилах гэмт хэрэг нэмэгдэж байна.
-Цахим орчинд нийтлэгдэж буй орон сууц худалдах, байр түрээслүүлэхтэй холбоотой 430 гаруй зарын 30 орчим хувь нь худал мэдээлэл агуулсан, залилах гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдлоо.
-Энэ оны эхний 7 сарын байдлаар цахим орчинд "Түрээсийн үйлчилгээ"-тэй холбоотой 143 гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Иймд иргэд та бүхэн:
-Байр түрээсийн төлбөрөө урьдчилж шилжүүлэхгүй байх,
-Түрээсийн гэрээг заавал нотариатаар баталгаажуулах,
-Байрны улсын бүртгэлийн гэрчилгээ болон өмчлөх эрхийн лавлагааг нягтлах шаардлагатайг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
-Хямд үнэтэй яаралтай төлбөр нэхсэн түрээсийн байрнаас болгоомжилж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна