Увс, Баян-Өлгий аймагт хээрийн түймэр гарсан байна. Тодруулбал, Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн “Бага Товгорын-Өвөр” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага 08.17-ны өдрийн 19:30 цагт ОБЕГ-т иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчид, Зүүнхангай сумын Мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг зохион байгуулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мөн Баян-Өлгий аймаг, Булган сум 2 дугаар багийн "Сайхан" гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага 08.19-ний өдрийн 09:15 цагт ОБЕГ-т ирсэн байна. Тус аймгийн Булган сумын Мэргэжлийн ангийнхан, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа гэж ОБЕГ мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна