Э.Тэмүүлэн ,Л.Алтан-Очир нарыг дахин 30хоног хорихоор болжээ

Admin
2025/08/19

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, Говь ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан билээ.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх прокурорын хүсэлтийг хэлэлцээд Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Лувсандоржий Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих арга хэмжээг долдугаар сарын 23-нд авсан юм.

Үүнтэй холбогдуулан прокурорын байгууллагаас “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир нарын цагдан хорих арга хэмжээг дахин 30 хоног сунгуулах хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Тус хүсэлтийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт хэлэлцээд дээрх этгээдүүдийг есдүгээр сарын 23-н хүртэл үргэлжлүүлэн цагдан хорихоор болж байгаа аж. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн
шүүгч Ч.Алдар "Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, өмгөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт,яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, яллагдагч Э.Тэмүүлэн, яллагдагч Л.АлтанОчир нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай санал нь
үндэслэлтэй байна гэж үзжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйл заасан “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, гэмт хэрэг үйлдэх, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэж хуульчилсан.
Шүүхэд ирүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалтай танилцахад “хүний амь нас, эрүүл мэнд, хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай саналыг хүлээн авч, хангаж шийдвэрлэв" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна