Хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцохоор хөөрсөн МиГ-29УБ загварын байлдааны сөнөөгч онгоцууд ОХУ-ын Джида аэродромд газардсанаар хоёр орны цэргийн нисгэгчдийн хамтарсан сургалт эхэллээ.
Манай нисгэгчдийг ОХУ-ын Дорнод цэргийн тойргоос нисэхийн хамтарсан сургалтыг удирдахаар томилогдсон хурандаа А.Нестеров Оросын ард түмний уламжлалт зан заншил ёсоор талх, давстай угтан авч хүндэтгэл үзүүллээ.
ОХУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй энэхүү хамтарсан хээрийн сургуульд байлдааны сөнөөгч онгоцоор оролцож байгаа нь Агаарын цэргийн төдийгүй манай улсын Зэвсэгт хүчний түүхэнд гадаад улсад сөнөөгч онгоцоор сургуульд оролцсон анхны тохиолдол болж байгаагаараа онцлог юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна