Өнгөрсөн сард эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 30.1 хувиар өсчээ

Admin
2025/08/18

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 7 сарын үзүүлэлтүүд танилцууллаа.

Бүртгэгдсэн гэмт хэрэг энэ оны долоодугаар сарын байдлаар 4760 болж өмнөх оны мөн энэ үеэс 0.7 хувиар өсжээ. Уг өсөлтөд хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 35.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн энэ үетэй харьцуулахад бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 21.7 хувиар, хүүхэд оролцсон гэмт хэрэг 27.7 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн хэрэг 6.2 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 30.1 хувиар тус тус нэмэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна