ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙГ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Admin
2025/08/18

▪️ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр /2025.08.18/ Баянзүрх дүүргийн засаг дарга Г.Жаргалсайханыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Батлан хамгаалах яам болон Баянзүрх дүүргийн хамтын ажиллагаа, цаашид өргөжүүлэх үйл ажиллагаа, боломжийн талаар санал солилцсон юм.

▪️ Уулзалтын үр дүнд, нэн тэргүүнд БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлгийг Баянзүрх дүүргийн иргэдэд нээлттэй болгох, Цэргийн төв эмнэлгийн хуучин болон шинэ байрыг холбосон хүзүүвч барилгыг барих асуудалд хоёр тал зөвшилцөж, хамтран ажиллах боломжийг судлах саналыг хүргүүллээ.

▪️ Ингэснээр Баянзүрх дүүргийн 400,000 гаруй иргэн “Цэргийн төв эмнэлэг”-ийн мэргэшсэн тусламж үйлчилгээг авах, яаралтай тусламжийн хүртээмж нэмэгдэж, ачаалал ихтэй бусад улсын эмнэлгүүдийн ачаалал буурах, шинэ, хуучин байрыг нэгтгэсэн цогц эмнэлэг бий болох зэрэг олон талын үр дүн гарах боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна