Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтны сул орон тооны мэдээллийг аймгийн боловсролын газар нэгтгэн гаргажээ. Аймгийн хэмжээнд СӨББ болон ЕБС-д нийт 135 багшийн сул орон тоо байна.
Тодруулбал сургуулийн өмнө боловсролын байгууллагуудад биеийн тамирын багшийн сул орон хамгийн их байна. Төрийн өмчийн 38 цэцэрлэгт биеийн тамирын багш 12, бүлгийн багш 9, сэргээн засалч 8, дуу хөгжмийн багш 5, багшийн туслах 3, арга зүйчийн нэг сул орон тоо байгаа аж.
Харин төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын хувьд нийт 74 багшлах боловсон хүчний дутагдалтай байна.
Үүнээс математикийн багш 10, бага анги, түүх, нийгэм судлал, англи хэлний багш тус бүр 7, физик 8, орос хэл 6, технологи 6, монгол хэл, уран зохиол, хими тус бүр дөрвөн багшийн дутагдалтай байна.
Түүнчлэн хувийн хэвшлийн сургуулиудад 23 багшийн сул орон тоо байгаа бөгөөд монгол хэл, математик, англи хэл, зураг, технологи, нийгмийн ухаан, физик, мэдээлэл зүйн багш шаардлагатай гэсэн судалгаа гарчээ.
Харин түүх, Орос, Хятад, Япон, Солонгос, Герман хэлний багш, нийгмийн ажилтны орон тоо хангалттай буюу сул орон тоо зарлагдаагүй байна.
Өнгөрсөн жил нийт 184 багш дутагдалтай байсан бол энэ жил дөчин есөөр буурсан үзүүлэлтэй байна. Тухайлбал 2024 онд төрийн өмчийн сургуулиудад хамгийн их эрэлттэй нь англи хэлний 25, бага ангийн 14, математикийн 11, түүх, нийгэм судлалын 13, технологийн найман багш дутагдалтай байжээ.
Ташрамд сул орон тоо нь багш нар тэтгэвэрт гарч байгаа болон шилжилт хөдөлгөөнөөс ихэвчлэн шалтгаалдаг гэдгийг аймгийн боловсролын газраас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна