Өнөөдөр БЗД-ийн 7-р хороо, СБД-ийн 19-р хороо,СХД-ийн 3-р хороонд хэсэгчлэн цахилгаан хязгаарлана

Admin
2025/08/18

Цахилгаан шугам сүлжээнд засварын ажлыг хуваарийн дагуу хийж байна. Өнөөдөр буюу наймдугаар сарын 18-д Баянзүрх дүүргийн 7-р хороо, Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, Төв аймгийн Аргалант суманд хэсэгчлэн цахилгаан хязгаарлана. Хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг санууллаа.

Баянзүрх дүүргийн 7-р хороо 15-р хороолол 36-38, 40-42, Дорж 43-р байр, ОСНААУГ ХҮТ-2, Атар шим ХХК болон эдгээрийн ойр орчимд, Сүхбаатар дүүргийн 19-р хороо Хандгайтын богино, Хуурай мухар, Баянбулаг, Санзай, Билгүүний энгэр, ОБЕГ гал түймэр унтраах аврах 4-р анги, “Монголын алт” компани, “Энержи комплекс” ХХК-иуд болон эдгээрийн ойр орчимд өнөөдөр цахилгаан хязгаарлана. Мөн Сонгонхайрхан дүүргийн 3-р хороо БН 42-р гудамж болон ойр орчмоор, Төв аймгийн Аргалант сумын Аргалант уул, Хөшиг, Петродел ХХК, Ундрал хүнсний дэлгүүр, Халиа түүхийн эд цэг, Баясгалан цайны газар болон эдгээрийн ойр орчмоор цагийн хуваарийн дагуу цахилгаан хязгаарлах юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна