Нийтийн тээвэрт шинэ чиглэлийн автобус явж эхлэлээ

Admin
2025/08/10

Нийтийн тээврийн автобусны үйлчилгээнд шинэ чиглэл нэмж, нэг чиглэлийг өөрчилсөн байна. Тодруулбал, Ч:71А “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай” гэсэн чиглэлийг шинээр нээсэн нь өнөөдөр буюу наймдугаар сарын 09-ний өдрөөс үйлчилгээнд явж эхэлжээ.

Харин Шархадны эцсийн зогсоолоос Улиастайн хуучин эцэс хүртэл 3.9 км хатуу хучилттай зам тавигдаж, нийтийн тээврийн хэрэгсэл зорчих нөхцөл бүрдсэн тул Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор Д:1 “Шархад-Улиастайн хуучин эцэс-Хангамж” чиглэлийн замналд шинээр дөрвөн байршилд нийтийн тээврийн хэрэгслийн дундын зогсоолыг төлөвлөж, нийтийн тээврийн автобусыг явуулахаар болсон байна.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна