Худалдан авалт хийх бүрд автоматаар и-баримт бүртгэгддэг болно

Admin
2025/08/06

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар:  “Ерөнхий сайд Г.Занданшатарын и-баримтын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох ажлын хүрээнд и-баримтын бүртгэлийг хялбаршуулж цахимжуулах ажлыг эхлүүлж байна. Энэ нь дижитал шилжилтийн нэг хэсэг байх болно” 

Иргэд и-баримтаа уншуулан 2 хувийн татварын буцаан олголт авдаг. Ингэхдээ цаасан и-баримт бүдэг, дутуу хэвлэгдэх зэрэг асуудлаас үүдэж баримтаа бүртгүүлэлгүй орхих тохиолдол элбэг. Тэгвэл ЦХИХХ-ны сайд Э.Батшугар санаачлан и-баримтыг бүрэн цахимжуулах ажлыг эхлүүлж байна. Ингэснээр цаасан и-баримтыг халж автоматаар бүртгэгдэн иргэд татварын буцаан олголтоо бүрэн авах нөхцөл бүрдэнэ.
Өнөөдрийн байдлаар CU аппликейшнээр дамжуулаад и-баримтаа автоматаар бүртгүүлж байгаа. Хаан банк дотоод үйлчилгээгээ шууд и-баримттай холбосон бол Мобиком, Юнител зэрэг газрууд и-баримтаа автоматаар бүртгүүлэх системд холбогдсон байдаг. Энэ жишгээр иргэдийн банкны картаар нь дамжуулж худалдан авалт хийх бүрд нь автоматаар и-баримт бүртгэгддэг болох цахимжуулах ажлыг эхлүүлж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна