АНУ-д ял эдлээд эх орондоо буцсан иргэнийг ЦЕГ хяналтад авчээ

Admin
2025/08/02

АНУ-ын нутаг дэвсгэрт хүний амь хохироохыг завдсан, хүч хэрэглэж хүчиндсэн, насанд хүрээгүй хүний биед гэмтэл учруулсан зэрэг гэмт хэрэгт 25 жилийн хорих ял шийтгэгдэж, ялаа эдэлж дууссан Монгол Улсын иргэнийг тус улсын Бэлгийн гаж донтон, хүчирхийлэгчийн бүртгэлд бүртгэж, эх орон руу нь харгалзагчтайгаар албадан гаргах тухай мэдээллийг Интерполын шугамаар ирүүлжээ.

Энэ мэдээллийн дагуу 2025 оны 7-р сарын 31-ний өдөр ЦЕГ-ын Интерполын үндэсний товчоо, ЭЦА, Иргэний нисэхийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид тухайн иргэнийг хүлээн авчээ.

Уг этгээдийн биеийн давтагдашгүй биометрийн мэдээлэл болох гарын мөр, дардас, биологийн дээж зэргийг бэхжүүлэн авч, түүний оршин суух хаягийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллага хяналт тавин ажиллаж байна.

Америк, Канад, Австрали зэрэг орнууд хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдилан сэргийлэх зорилгоор энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэж болзошгүй этгээдүүдийн цахим санг үндэсний хэмжээнд үүсгэж, санд бүртгэгдсэн этгээдүүдийн эрхэд нэмэлт хязгаарлалт тогтоодог байна.

АНУ нь Бэлгийн гаж донтон, хүчирхийлэгчийн бүртгэлд бүртгэгдсэн иргэдийг Монгол Улсад түр хугацаагаар зорчих тохиолдолд тэдний үйлдсэн хэрэг, аяллын маршрут зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг манай улсын Интерполын төв товчоонд ирүүлж, хамтран хяналт тавьж ажилладаг. Тэгвэл анх удаа тухайн бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэнийг албадан буцаасныг Цагдаагийн байгууллага хяналтад авлаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.


2
angry
0
care
0
haha
0
liked
2
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.146
2025/08/07
0
0
Шоронгийн англи хэл хөгжиж дээ
Хариулах
202.131.227.204
2025/08/06
0
0
манайх ч гэсэн тийм гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн нэгдсэн сантай болох юмсан даа
Хариулах
66.181.178.219
2025/08/03
0
0
Новшийг бүх насаар нь хорихгүй яасийн. Монголд жоом шиг үржих байхдах
Хариулах