Х. Нямбаатар: Утаа, Түгжрэл гэсэн 2 том асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоо чухал байна" гэжээ

Admin
2025/07/31

Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа ийн нийтэлжээ.

Тэрбээр" Намайг Хятадын худалдааны төлөөлөгч, Хятадуудад худалдагдсан зэргээр гүтгэж, доромжилж байна. Олон улсын нээлттэй тендерт аль ч улсын компани оролцож, өрсөлдөх боломжтой. Худалдан авах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж болохгүй. 

Хууль журмын дагуу зохион байгуулагдсан тендерт БНХАУ-ын компани оролцож, шалгарсанд хэн нэгнийг буруутан болгох гэсэн увайгүй үйлдэл нь тухайн ажлыг унагаах, хоёр улсын харилцаанд сэв суулгах гэсэн санаатай үйлдэл гэж харж байна. 

УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед  хотын тулгамдсан асуудлуудыг цэгцлүүлэхээр хотын даргын албанд томилсон. 

2025 оны орон нутгийн сонгуулиар нийслэлийн иргэдэд хотын тулгамдсан томоохон асуудлуудыг том төслүүдээ хөдөлгөж, хэрэгжүүлж, шийдвэрлэнэ гэсэн амлалт өгч сонгогдсон. Үүний тулд бүхий л гарц гаргалгаа, боломжийг эрэлхийлж байна. Хятад нь байна уу, Англи нь байна уу, Монгол нь байна уу хэний ч халаасанд ороогүй, орохгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол нотлох баримттай ярина уу! 
 Худал  мэдээлэл тарааж, гүтгэж доромжилж байгааг хуулийн байгууллага шалгах биз ээ.

Утаа, Түгжрэл гэсэн 2 том асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоо чухал байна" гэжээ.


6
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.43
2025/08/01
0
0
https://www.facebook .com/GeckProducer/po sts/айдас-хү? ?дэс/239176957545 13707/
Хариулах
202.126.89.152
2025/07/31
0
0
Одоо ард түмний оролцоо хэрэгтэй боллоо юу.
Хариулах
66.181.161.222
Өчигдөр
0
0
Хэрэгтэй шүү дээ
Хариулах