М.Мандхай: Төсвийн мөнгийг жижиглэж тараах биш, бүсчилсэн хөгжилд төвлөрүүлэх ёстой

Admin
2025/07/26

Тойргийн гишүүдэд тус бүрт нь 15 тэрбум төгрөг хуваарилах гэж байна гэх мэдээллийг өчигдөр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара мэдэгдсэн.

Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн М.Мандхай байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Өнөөдөр УИХ-ын гишүүд ЗГ-т хөрөнгө оруулалтын талаар саналаа өгөх өдөр. УИХ-ын гишүүн Х. Баасанжаргалтай санал нэгдэж байгаа.

Манай гол орлого болох нүүрсний орлого буурч төдий чинээгээр улсын төсвийн орлого буурч байгааг анхаарахад илүүдэхгүй биз. Гэтэл одоогийн төсвийг аймаг, сумдад хуваарилж, бага багаар мөнгө зарцуулах нь нөгөө л бодлого гаргаад түүнээсээ ухардаг зарчим хэвээр үргэлжлэх нь. Бүсчилсэн хөгжилтэй уялдуулан бүсүүдийг үе шаттайгаар цогц байдлаар хөгжүүлэхэд төсвөө хуваарилья гээд МУ-ын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дуу нэгтээ баталсан саяхан.

Энэ бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсыг Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн бүсчлэлийн тогтолцоогоор хөгжүүлэхээр бодлогоо тодорхойлж, уг бодлоготой уялдуулан шинэ Улсын Их Хурлын 126 гишүүд бүрдсэн.

  • Иймд шинэ гишүүдийн хувьд Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох, бүсийн нөөц боломж, давуу талд суурилан нийлүүлэлтийн сүлжээг кластер хэлбэрээр хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.
  • Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан улс, орон нутаг, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээг хэрэгжих боломж, үр ашиг, өгөөжөөр нь эрэмбэлж, бүс, бүс хоорондын хөгжлийн уялдааг харгалзан хэрэгжүүлэх учиртай юм.
  • Эдийн засгийн үр өгөөж өгөх, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхийн тулд бүс, бүс хоорондын тээвэр логистик, эрчим хүч зэрэг эдийн засгийн дэд бүтцийг цогц байдлаар хөгжүүлэх боломжтой төслүүдээ нэгдсэн төсөвлөлт, төлөвлөлттэйгээр хөрөнгө оруулалт хийх нь оновчтой байтал хүч тарамдсан, үр дүн муутай, хугацаа алдсан жижиглэсэн төслүүдийг аймаг, дүүрэгтээ хуваарилдаг аргаруугаа явж байна гэж харж байна" гэжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна