Шүүхээс Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг зөвхөн “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татжээ

Admin
2025/07/24

Иргэн С-г онц хэрцгийгээр зодож, танхайрсан гэх Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Уг хэрэгт дээрх гурван иргэнээс гадна "Таванбогд" группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг ч мөн шалгаж буй. Гэвч тэрбээр энэ сарын 27-нд ирнэ гэж хуулийнханд мэдэгдээд энэ сарын 20-ны өдөр Монгол Улсын хилээр гарч явсан байгаа юм.

Улмаар уг хэрэгт холбогдоод буй этгээдүүдийг яллагдагчаар татсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал ирүүлснийг прокурор үндэслэлтэй гэж үзэн яллагдагчаар татсан гэж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас мэдээлэл өгсөн юм. Уг мэдээллийг энд дарж унших боломжтой.

Тэгвэл тус зүйл анги нь 20.16 дугаар зүйл. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах.

Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заажээ.

Хэргийг сануулахад, энэ сарын 19-ний шөнийн 03 цаг 43 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Д.С-ын биед хүч хэрэглэн халдаж халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд буруутгагдаад буй.

Хохирогчийн биеийн байдал маш муу, өчигдөр гадаад руу эмчилгээнд явсан болохыг аав нь мэдэгдсэн. Мөн тэрбээр хүүгийнх нь нүүрэнд хугараагүй яс үлдээгүй, нүднийх нь цаад аяганы яс хугарсан болохыг мэдэгдээд байгаа билээ.


10
angry
0
care
1
haha
0
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.104
Өчигдөр
0
0
эрүүл мэндээрээ хохирсон 20 хэдхэн настай хүү яах вэ насаараа эрэмдэг зэрэмдэг болчихвол яах вэ.
Хариулах
211.222.244.104
Өчигдөр
0
0
Хар тамхины асуудал нь зүгээр өнгөрөөд бусдад үлгэр жишээ болж байгаа юм уу
Хариулах
121.132.172.6
Өчигдөр
0
0
Хүн зодоод алах шахсан хүмүүсийг шоронд насаар.нь хорь
Хариулах
202.126.89.46
Өчигдөр
0
0
Хүн зодоогүй юм уу? Хар тамхи татаагүй юм уу?
Хариулах