СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэл намын гишүүн Д.Баттүвшиндээ 45-р сургуулийн урд ТҮЦ байршуулах зөвшөөрөл өгчээ

Admin
2025/07/18

Наадмын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд шилэн путикүүд буюу ТҮЦ-ийг нийслэлээс зөвшөөрөл авахгүйгээр байршуулжээ. Эдгээр 9 ТҮЦ-ийг өглөөний цайгаар үйлчилдэг зуны түр үйлчилгээний зориулалтаар долоодугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл ашиглуулахаар Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас зөвшөөрлийг олгожээ. Үйл явдлыг тодруулбал, Сүхбаатар дүүргийн одоогийн Засаг дарга М.Алтангэрэл өөрийн намын буюу АН-ын гишүүн Д.Баттүвшиндээ 45 дугаар сургуулийн урд уг шилэн ТҮЦ-үүдийг байршуулах зөвшөөрөл өгчээ. Ингэхдээ нийслэл болон нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас ямар нэгэн хэлбэрээр огт зөвшөөрөл авалгүй дүүрэг өөрөө дур мэдэн шийдсэн байна. Д.Баттүвшин нь "Дэвжих голден билэгт" компанийн захирал бөгөөд энэ компанийнхаа нэрээр уг ТҮЦ байршуулах зөвшөөрлийг авсан. НИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас 6 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.63.62
2025/07/28
0
0
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
66.181.191.59
2025/07/22
0
0
Болохгүй бол болохгүй шүүдээ!!!!!!!
Хариулах
66.181.185.197
2025/07/21
0
0
Бизнес хийх гэсэн хүн л байна шд ээ яадаг юм .хэдэн террас сүүдрэвчтэй худалдаа эрхлэх гэсэн л биз .сүржигнэсэн больцгоо .улс орноо худалдсан биш
Хариулах
66.181.180.166
2025/07/20
0
0
Ийм өлөн юм үзээгүй гусах юм юу байна гээд төрлүү мацагсдыг байранд нь тавих цаг ирсэн байна шүү. Одоо болно хөөе!!! Ажлын чиг үүргээ мэдэхгүй эрхээ хэтрүүлж хүнд тусалсан нэртэй ийм хорлонтой үйл ажилагаагаа зогсоо!! ORKUUDAA11
Хариулах