Шилэн түц-ийг СБД-ийн ЗДТГ-аас тавиулжээ

Admin
2025/07/18

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд Ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн урд талбайд зуны түр үйлчилгээ буюу жишиг гудамж төслийг иргэн, ААН-ийн санаачилгаар хэрэгжүүлэхээр Сүхбаатар дүүргээс шийдвэрлэжээ. Ингэхдээ наадмын амралтын өдрүүдээр 9 ширхэг зөөврийн кофе шопын зориулалттай путикийг байрлуулсан байна. Мөн тухайн хэсэгт тохижилтын ажлыг ч хийнэ. Олон улсын жишиг гудамж хэлбэрээр иргэд, аялагчдад өглөөний цайныүйлчилгээ үзүүлнэ гэдгийг төслийг санаачлагчид хэлж байгаа юм. 

Төслийг санаачлагчдын нэг н.Баттүвшин 3 байгууллага, 4 хувь хүн хамтран жишиг гудамж төслийг хэрэгжүүлж байгаа. Олон улсын жишигт нийцсэн өглөөний цай, сүү зэрэг хөтөлбөрийг эндээс иргэд авдаг байгаасай гэсэндээ төслийг эхлүүлсэн. Энэ хэсэгт өмнө нь хуучин модон сандлууд л байсан. Тэндээ 2018 оноос хойш засвар үйлчилгээ хийгээгүй учраас элэгдэж, холцорч, хүн суухын аргагүй болсон. Хог овоордог л хэсэг болсон. Тиймээс СБД-т удаа дараа саналууд тавьж, дүүргийн шат шатны хурал, зөвлөлөөр хэлэлцүүлж, өглөөний цайны үйлчилгээтэй иргэдийн амарч зугаалах гудамж болгохоор зөвшөөрсөн. Тавдугаар сарын 28-нд гэрээг батлуулсан. Зуны улирлыг ашиглаж хийгдэх бүтээн байгуулалт учраас 9 ширхэг зөөврийн кофе шопын зориулалтын путик, тоног төхөөрөмжийн хамт яаралтай оруулж ирсэн. Наадмын өдрүүдэд путикийг байршуулсан. 400 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Одоо гадаад тохижилт явагдаж, бараа бүтээгдэхүүний таталт үргэлжилж байгаа” гэлээ. 

Харин Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын зүгээс “Дээрх ААН, компанийн хүсэлтэд Өглөөний цай хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнд шаардагдах төсөв, санхүү, шаардлагатай бүтээн байгуулалтыг компани өөрийн хөрөнгөөр барих зэрэг агуулгыг тусгасан. Тиймээс 7 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1 хүртэл зуны түр зөвшөөрлийг олгосон. Тус гудамжинд архи, согтууруулах ундаа, тамхи зэргээр үйлчлэхгүй. Зөвхөн эрүүл эко өглөөний цайгаар үйлчилнэ” гэдгийг мэдэгдэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.227
14 цагийн өмнө
0
0
хуцаачээ наад ТҮЦ нүүдээ 00 бхгүй ус бхгүй ялгаагүй тэгээд орчин үед нийцсэн гэчихжээ Хэзээ ч хөгжилтэй орнууд сургуулийн орчинд ийм юм бдаггүй юмиҮтэр түргэн нураа … Ордны хажууд лихий
Хариулах