10, 13 насны хүүхдүүд үерийн усанд живж нас баржээ

Admin
2025/07/16

Хүүхдүүд үерийн усанд живж нас барсан харамсалтай тохиолдлууд бүртгэгдсээр байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт “Хүүхдүүд үерийн усанд живж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 10,13 насны хүүхдүүд живсэн байдалтай нас барсан байв.

Баяр, амралтын өдрүүдэд буюу энэ оны 07 дугаар сарын 11-16-ний өдрүүдэд гол, нуурын усанд нийт 25 хүн амь насаа алдсан ба үүнээс 6 нь хүүхэд эрсэдсэн харамсалтай тохиолдол бүртгэгдээд байна.

Баяр наадам, аялал зугаалгын энэ үед эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр хараа хяналтгүй үлдээхгүй байх, гол мөрөн, тогтоол усны орчим тоглуулахгүй байх, тэдэнд усанд осолдох эрсдэлийг энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлан, ойлгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
124.158.120.146
14 цагийн өмнө
0
0
Гарч гол руу орохын оронд утсаа маажаад, компьютер тоглоом тоглож бсан нь дээр бсан юм даа лолол
Хариулах