Израил, Ираны нөхцөл байдалтай холбогдуулан иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж, 15 иргэнийг эх нутагт нь авч ирлээ

Admin
2025/06/28

Израил, Иран улсын хоорондын хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яам ЭСЯ-даараа дамжуулан эдгээр улс болон тус бүс нутагт буй иргэддээ анхааруулга, сэрэмжлүүлэг өгч, тогтмол холбоотой ажиллав.

Улмаар нутаг буцах хүсэлт гаргасан иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 15 иргэн эх орондоо ирээд байна. 

Израил улсад байгаа бусад иргэдийнхээ аюулгүй байдалд анхаарч, шаардлагатай дэмжлэг туслалцааг үргэлжлүүлж байна.

Цаашид гадаад улс оронд үүсэж болзошгүй аливаа эрсдэл, сорилтод цаг алдалгүй хариу үзүүлж, иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр тууштай ажиллана хэмээн мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна