Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээврийн шинэ шат эхэллээ

Admin
2025/06/27

УРТ ХУГАЦААНЫ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, АЧАА ТЭЭВРИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

-“Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хооронд нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээнд 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурсан.

-“Чайна Энержи” группийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас худалдан авсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэх урт хугацааны “түүхэн” гэрээг “Монголын төмөр зам” ТӨХК байгуулж, ачаа тээврийн үйл ажиллагааг албан ёсоор 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр эхлүүлж Тавантолгой өртөөнөөс нүүрс тээвэрлэлтийн эхний галт тэрэг хөдөлсөн.

-Ийнхүү Монгол Улсад зам тээврийн салбарт тэр дундаа төмөр замын салбарт түүхийн шинэ хуудас нээгдэж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байнгын ачаа тээвэртэй байх нөхцөл бүрдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна