НҮБ-ын Казахстан улс дахь суурин төлөөлөгчөөр Монгол хүн томилогджээ

Admin
2025/06/27

Бүгд Найрамдах Казахстан Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчөөр Монгол Улсын иргэн Р.Сарангоог томилжээ.

Тодруулбал, Р.Сарангоог энэ сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн тушаалаар уг албанд томилсон байна. Р.Сарангоо өмнө нь Европ, Төв Азийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн комисс (UNECE)-ын Байгаль орчин хариуцсан бүс нутгийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 17 оронд тус байгууллагын конвенц, стандартын хэрэгжилтийн чиглэлээр техникийн зөвлөгөө өгч, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэн ажиллажээ.

Түүний мэргэжил, ажлын туршлага нь байгаль орчны чиглэлээрх бодлого, хөрш, зэргэлдээ орнуудтай хийх хамтын ажиллагаа, түншлэлийн тогтолцоо, байгалийн нөөцийн удирдлага, чадавхжуулалт, хөтөлбөрийн менежмент зэрэг өргөн хүрээнд багтаж байгаа юм. Ташрамд дурдахад, өмнө нь НҮБ-ын суурин төлөөлөгчөөр монгол хүн ажиллаж байсан тохиолдол байхгүй бөгөөд Р.Сарангоо анхны монгол хүн болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна