Өргөн уудам газар нутагтай Монгол орны хувьд яаралтай тусламжийн үйлчилгээг нисдэг тэргээр хүргэх шаардлага сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна.
Энэхүү тулгамдсан хэрэгцээг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран, олон улсын стандартад нийцсэн нисдэг тэрэгний түргэн тусламжийн системийг Монгол Улсад нутагшуулах ажлыг албан ёсоор эхлүүлээд байна. Тодруулбал Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төслийн хүрээнд зохион байгуулагдсан "Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх" сургалт амжилттай зохион байгууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна