1.2 кг хар тамхи оруулж ирэх гэж байсныг "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээр илрүүлжээ

Admin
2025/06/10

Сүүлийн үед хар тамхитай холбоотой гэмт хэрэг нэмэгдэж, хүүхэд залуучууд донтож байгаа тухай яригдах болсон.

Тэгвэл Тагнуулынхан өчигдөр өглөө /2025.06.09/ гадаадаас 1.2 кг гаруй хар тамхи оруулж ирэх гэж байсныг "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээр илрүүлжээ.

Энэ хэрэгт Б, М, Г гэсэн зохион байгуулалттай бүлэг хүмүүсийг баривчилсан байна. “Мөс” гэдэг энэ бодис нь хүнийг их хэмжээгээр донтуулдаг аж.

Цахим орчинд байгаа мэдээллээр, уг бодис нь НҮБ-аас олон улсад хориглосон “метамфетамин” гэдэг бодис юм байна.

Эрүүгийн хуульд ийм гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг хийсэн бол 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ялтай гэж тусгасан байна.

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна