​Б.ЧОЙЖИЛСҮРЭНГ ЯВУУЛАХ ТОМ ДӨРВӨН ШАЛТГААН

Admin
2025/06/10

Дараагийн Ерөнхий сайд тодроход нэг их хугацаа үлдээгүй.  Г.Занданшатарын нэрийг Ерөнхийлөгчид өргөн барьж, УИХ хэлэлцэнэ. Хэрэвзээ томилогдвол тэр өөрийн кабинетаа бүрдүүлнэ. Засгийн газарт орох сайдуудын уралдаан хөшигний цаана эхэлчихсэн. Одоо бараг Г.Занданшатарын өрөө рүү гүйлдэж байгаа  болов уу.

Энэ дотроос нүүр өгч болохгүй нэлээд хэдэн сайд, гишүүн бий. Нүүр бүү хэл нөгөө юу ч өгч болохгүй хүний нэг нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн юм. Түүнийг хэзээ ч ахиж төрийн сайд болгохгүй байх томоохон гэж хэлж болохуйц шалтгааныг дурдъя. Жижиг сажгийг нь түүвэл барагдахгүй.

НЭГТ, Хүний амь насаар хийсэн ажлаа дүгнүүлсэн

 2025 оны зургаадугаар сарын 02-ний өдөр  “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д гал гарч нэг инженер амиа алдаж, нэг ажилтан нь угаартсан харамсалтай осол гарсан. Энэ хэрэгт тэр өөрөө ч “Ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгнө” гэдгээ хэлсэн. Хэрэвзээ хэлснээсээ ухарвал ахиад хэдэн хүний амь эрсдэхийг мэдрэхгүй.

Уг нь улс төрийн ийм сэдэвт хүний амь нас эрсэдсэн энэ хэргийг яримааргүй байгаа ч яалтай билээ.

ХОЁРТ, Улаанбаатар хөлдөнө

“Эрчим хүчний салбар элгээрээ хэвтэв” гэдэг үг байдаг. Яг үнэндээ хэвтэх элэг ч үгүй болчихоод Улаанбаатар хот дараа өвөл гэхэд хөлдөхөөр болов. Өөр олон юм нурших илүүц биз ээ.

ГУРАВТ, Ашиг сонирхлын зөрчилтэй

Энэ тухай ergelt.mn сайтаас эш татав. “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГ ЭХНЭР Д.ЭНХГЭРЭЛИЙН ХАМТ АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ” хэмээх нийтлэлд “Бидний олсон баримтаар, Б.Чойжилсүрэнгийн худ Д.Дашцэрэн нь Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайтай халаас нэгтэй хамтрагчид явж иржээ. Тухайлбал, Д.Дашцэрэн, М.Баярмагнай нар 2015-2017 онд Хан-Уул дүүргийн III хороонд 650 айлын “Дэлгэрэх” хотхоныг барьж, худалдаж байжээ. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд М.Баярмагнай хоёр ашиг сонирхлын асар том зөрчилтэй гэсэн үг” хэмээжээ.

Төсвийн хөрөнгө зарцуулалттай холбоотой асуудал

2024 онд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний яамны төсвөөс таван тэрбум төгрөгийг хасаж, Увс аймагт зам тавихаар шийдвэрлэсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Тухайлбал, зарим иргэд энэ шийдвэрийг сонгуульд зориулсан алхам гэж үзсэн. Тэдний үзэж буйгаар, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг зам барихад зарцуулах нь зохимжгүй гэдэг.

ЭЦЭСТ НЬ: Тэр бол Эрчим хүчний түүхэн дэх хамгийн муу сайд. Саад. Ашиг сонирхлын зөрчил, авлига хээл хахуулийн хэрэг, салбарынх нь уналт зэргээс түүнийг сайд бүү хэл ахин төрийн толгойд залахааргүй хүн гэдгийг харж болно.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
37.19.205.193
2025/06/10
0
0
Лалрын муу дөрвөд гчий
Хариулах