МАН-ын гишүүдийн 67 хувийн саналаар Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр дэмжлээ

Admin
2025/06/09

МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхын саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж, 100 хувийн саналаар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн. Улмаар Бага хурал руу түүний нэрийг оруулсан бөгөөд заалнаас Г.Тэмүүлэн гишүүн өөрийнхөө нэрийг дэвшүүлээд байсан. Улмаар нэр дэвшигч Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нараас Бага хурлын 39 гишүүн асуулт асууж, хариулт авсанаар санал хураалтыг нууцаар явуулж, Бага хурлын гишүүдийн 67 хувийн саналаар ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр дэмжсэн гэх мэдээлэл өгөв. Өнөөдрийн энэхүү дэмжсэн саналыг батламжлахын тулд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна