МАН-ын Бага хурал хуралдаж, дараагийн Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордны гадаах талбайд өнөөдөр ТҮЦ эрхлэгч иргэд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцрохыг шаардан жагсаж байна.Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-үүдийг нүүлгэж, гудамж талбайг чөлөөлсөн. Энэ шийдвэрийг ТҮЦ эрхлэгчид эсэргүүцэж буй юм. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ТҮЦ эрхлэгчдтэй уулзаж, хариулт өглөө. Тэрбээр, ТҮЦ түүхэндээ үүргээ гүйцэтгэсэн. Одоо хөгжлийн дараагийн шатанд гарах ёстой. Нийслэлээс ажлын хэсэг гаргаж, худалдааны 48 төвүүдэд ажлын байр гаргаж, ажил үйлчилгээ эрхлэхийг санал болгосны дагуу 40-өөд иргэн ажил, үйлчилгээ эрхлэхээр болсон. Энэ ажил үргэлжилж байна.
Та бүхэн ингэж улс төржүүлж, хотын асуудлыг намын асуудал болгож болохгүй. Хот хөгжиж, сайхан болох ёстой гэдгийг хариуцлагатай хэлье гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна