Ханын материалд 232 нэгж талбайг чөлөөлөх ажил 80 хувьтай байна

Admin
2025/06/09

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэх аж. Үүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчмын 3000 айлын орон сууцны төсөл юм. Төслийн хүрээнд эхний ээлжид 9.7 га талбайд 1800 айлын орон сууц барина. Хоёрдугаар ээлжид 6.7 га талбайд 1200 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр зорьж буй аж. Тухайн байршилд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөх бөгөөд өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, 154 айл, өрхтэй гэрээ байгуулснаас 127 иргэн газраа чөлөөлж, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нөхөн олговроо авсан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна