УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэрийг заалнаас дэвшүүлсэн ч нэрээ татжээ

Admin
2025/06/09

МАН-ын Бага хурал энэ цаг мөчид үргэлжилж байна. Бага хуралд МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгааг танилцуулахад заалнаас УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дэвшүүлж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Бага хурлын гишүүн С.Нэргүй нар өөрсдийн нэрээ дэвшүүлжээ. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэрээ татаж, Ерөнхий сайдад нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тэрбээр намын эв нэгдлийг хангаж ажиллахыг Бага хурлын гишүүдэд уриалаад, парламентын ардчиллыг улам бэхжүүлэх, улс орны эдийн засаг, гадаад орчин геополитикийн асуудалд онцгой анхаарч ажиллах шаардлага бий гэдгийг тодотгосон байна. Мөн намын нөхдөдөө хувийн жижиг эрх ашиг, амицаа дарж, нэг нэгнээ харлуулах явуургүй алхамуудаа зогсоож, улс орон ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, монгол төрийн ажлыг саадгүй явуулах ёстой гэдгийг сануулжээ.

Үүний дараа Бага хурлын гишүүн С.Нэргүй нэрээ татжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна