Нийслэлийн иргэдийн баяр буюу “Хүрээ цам-Даншиг наадам” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоо худагт болно.Гурав дах удаагаа зохион байгуулагдаж байгаа даншиг наадамд гурван насны морь уралдаж, 256 бөх зодоглоно.
Түүнчлэн Монголын сурын холбооны тамирчид цэц мэргэнээ сорихоор мэдүүлгээ өгчээ. Иргэдэд зориулан Хүй долоо худаг руу тогтмол цагт автобус үйлчлэх юм байна. “Хүрээ цам-Даншиг наадам” 2025 наадмын нээлтийг МУУГЗ Б.Алтанхуяг найруулахаар болжээ.
Энэ талаар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Нийслэлийн иргэдийн баярыг 1994 оноос хойш 10 дугаар сарын 29-нд тэмдэглэж ирсэн. Мөн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадмыг тэмдэглэдэг байсан. Дээрх хоёр наадмыг нэгтгэж, зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэдэг болж байна. Нийслэлийн орлогын тодорхой хувийг аялал жуулчлалаас олдог. Ийм учраас нийслэлийн иргэдийн баярт ач холбогдол өгч байгаа. “Хүрээ цам-Даншиг наадам” хотын эдийн засгийг тэтгэнэ гэх тооцоолол хийсэн. Энэ жилийн “Хүрээ цам-Даншиг наадам”-д улсын баяр наадмаас илүү төсөв төсөвлөнө” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна