Дэлгэрмөрөн голд хүн живж нас баржээ

Admin
2025/06/09

2025 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг, Дэлгэрмөрөн голын "Хилэнтийн гүүр"-ний доод хэсэгт хүн живсэн тухай дуудлага иржээ. Уг дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, осолд өртсөн иргэний цогцсыг 7-ны өдрийн 08:22 цагт олж, холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас урин дулааны улирал эхэлж, сурагчдын амралт эхэлсэн энэ үед гол, нуурын усанд орохдоо анхаарал болгоомжтой байхыг, ялангуяа эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна