Ховд аймагт сураггүй алга болсон хүүг ес дэх өдрөө эрэн хайж байна

Admin
2025/06/09

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 2025 оны  тавдугаар сарын 31-ээс зургадугаар сарын 01-нд шилжих шөнө алга болсон 17 настай хүүг эрэн хайх ажиллагаа ес дэх өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд хүүг давхардсан тоогоор 1000 гаруй хүн хайж байгаа юм.

Эрэлд Ховд аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газар, Ховд аймгийн цагдаагийн газар, Ховд аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Онцгой байдлын газар, ШШГГ- 457 дугаар нээлттэй хаалттай хорих анги, Хөгжимт драмын театр, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, аймгийн ЕБ-ын сургуулиуд, бусад албан байнууллага, аж ахуй нэгжүүд, хүүгийн ар гэр болон дронтой хувь хүмүүс хамтран ажиллаж байна. Хэрэв хүүг харсан үзсэн хүн байвал 7043102 дугаарт холбогдохыг албаныхан анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна