"Стандарт" банкийг самарсан ГОК-ын Ч.Ганзориг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав

Admin
2025/06/08

“Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж асан Ч.Ганзоригийг 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр баривчлагдан саатуулагдсан байдаг. Түүнийг ГОК-ын Ч.Ганзориг гэдгээр нь олон нийт илүүтэй мэднэ.

Тэрбээр 2008 оноос эхлэн “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж эхэлсэн бөгөөд 5 жилийн хугацаанд тус албыг хашиж байсан билээ.
Түүний холбогдсон хэргийн учгийн эхлэлийг/2013-2017 он/ тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК /хуучин нэрээр/-ийн 2013.07.25-ны өдрийн БУ-05-12/494 тоот гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтэс 2013 оны 08 дугаар сард Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг үүсгэн шалгаж эхэлсэн. Тус хэлтсээс хэргийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д хохирол учраагүй зэрэг үндэслэлээр түдгэлзүүлж байсан бөгөөд тус үйлдвэр нь 2016 оны 11 дүгээр сараас Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газарт хэргийг сэргээн шалгах хүсэлтийг удаа дараа хүргүүлсний эцэст 2017 оны 03 дугаар сард сэргээн шалгаж эхэлсэн байдаг.
Ингээд уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, мөн шат шатны хууль шүүхийн байгууллагын явц 2024 он хүртэл буюу нийтдээ 11 жилийн турш өрнөжээ.
Уг хэрэг нь нийт 6 эзэн холбогдогчид хамаарал бүхий байв.
НШШГА нь 3 шатны шүүхээс 109,886,280.054 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2023.12.05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. 

Энэхүү хэргээс шалтгаалан Эрдэнэт үйлдвэр ХХК нь 2016 онд Стандарт банктай холбоотой хэрэг маргааны улмаас үндсэн төлбөрт 51 сая ам.доллар, 2017 онд шүүхийн ажиллагааны зардал, үндсэн зээлд хамаарах хүүнд төлж болзошгүй 47.41 сая ам.доллар, үүнээс үүдэлтэй сар бүр 1 сая ам.долларыг хүүнд төлөх эрсдэл үүссэн байна.

Дээрх зардлуудыг 2019 оны 01 дүгээр сарын байдлаар тооцож үзэхэд 120 сая ам.долларын хүү, алдангийн зардлыг төлөх нөхцөл байдал бий болжээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна