Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тендерийн “наймаа”-гаар гаршиж, АТГ-аас шалгах шаардлага бий болсон талаар хэвлэлийнхэн мэдээлэх болсон.
Тэгвэл тэрбээр тендерийг баяжих аргаа болгохоос гадна хамт олон, найз нөхдөө урамшуулах “бэлэг” болгон ашигладагийг нутгийнхан ярьж байна.
Энэ нь ч тус аймгийн тендер шалгаруулалтаас харагддаг. Тухайлбал, Засаг дарга Н.Энхбатын найз Б.Цолмон гэх бүсгүй Өмнөговь аймгийн “Unitel” компанийн салбарын захирлаар ажилладаг байна. Н.Энхбат найзыгаа дэмжиж тендерээр бэлэг барьсан гэх ба
“Unitel” групп үүсгэн байгуулагдсанаасаа хойш 19 жилийн турш зөвхөн харилцаа холбооны салбарт ажиллаж байгаад нуур байгуулах тендерт ялсан нь хэн бүхний нүдийг бүлтийлгэх үйл явдал болж.
Төв салбар нь ч нуур байгуулж үзээгүй байхад Өмнөговь аймагт дахь “Unitel”-ийн салбар ийм тендерт ялсан нь Засаг ноён Н.Энхбатын халамжилдаг найз бүсгүйтэй холбоотой гэдгийг нутгийнхан ярьж байна.
Нуур байгуулах тендерээс гадна засаг ноёны найзыгаа гэсэн “халамж” үүгээр дуусахгүй. Өмнө нь “Unitel” компанийн салбар “Говийн хөгжлийн ордон” хэмээх МАН-ын байранд үйл ажиллагаа явуулдаг байсан бол сүүлд орон нутгийн зүгээс шинэхэн байр олгосон байна.
Түүнчлэн Засаг дарга Н.Энхбатын хоёр дахь найз бүсгүй нь Эрүүл мэндийн газрын дарга Ц.Жавзандулам гэх. Түүнд мөн л тендерүүдийг баруун солгойгүй бэлэглэж байгаа нь opendata сайт дахь мэдээллээр нотлогддог гэнэ. Ц.Жавзандуламын нөхөр н.Бямбадорж, төрсөн ах Ц.Хөхөөгийн “Тангадра” ХХК-иудын авсан тендерийн тоо огцом өссөн байх ба Н.Энхбатын ойр орчмынхон Өмнөговь аймгийн бүхий л тендерийг түүж, хүрээллээрээ хөрөнгөжиж байна.
Сэтгэгдэл (2)