Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийг огцруулах асуудал улс төрд өрнөж байна. Одоо МАН-ын бага хурлын шийдвэр, МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг хүлээж байгаа. Энэ хурлуудаар ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гарвал дараагийн ерөнхий сайд хэн болох вэ? гэдэг асуудал олон нийтийн дунд асуулт хэвээр үлдэнэ.
Харин дараагийн ерөнхий сайдад томилогдох улс төрчдийн нэрс цахим орчинд таамаг төдий хөвөрсөөр байна.
Үүнд: ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, БХЯ-ны сайд С.Бямбацогт, З.Занданшатар, УИХ-ын дарга асан Я.Содбаатар, Шадар сайд С.Амарсайхан нар яригдаж байна. Энэ мэдээлэлтэй зэрэгцээд эдгээр улс төрчдийн хүүхдүүдийн тансаг хэрэглээ олон нийтэд дэлгэгдэж шүүмжлэл дагуулсаар байна.
Мөн дээрх улс төрчдийн хууль бус үйлдэл болон нууц амрагийн мэдээлэл дэлгэгдсэн. Тухайлбал, одоогийн Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж буй С.Бямбацогт өөрийн туслахаар ажиллаж байсан эмэгтэйг БХЯ-ны зардлаар буюу Улсын төсвөөр Канад улсад сургасан гэх мэдээлэл цацагдав.
Туслахын ажлаа хүлээлгэн өгөөд хилийн цаана суралцаж яваад ирсэн эмэгтэйг сайдын нөлөөллөөр сурсан гэдгийг олон эх сурвалж баталдаг.
Тэр ч бүү хэл сайд С.Бямбацогт хүүгийн нэр дээрх компаниар дамжуулан Зүүн баян төмөр замын багц тендерийг авсан байна. Энэ мэт сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал бий болгосон С.Бямбацогтыг хуулийн байгууллагынхан шалгах цаг болсон.
Сэтгэгдэл (14)