УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өөрийн нэрээр сан байгуулжээ

Admin
2025/06/05

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өөрийн нэрээр сан байгуулсан талаараа мэдээлжээ.

Түүний хувьд боловсролын тэтгэлэг олгох, үндэсний уламжлал болон соёлын өвийг дэмжих, цахим спортын хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулах уг сангаа төрсөн өдрөө тохиолдуулан олон нийтэд зарласан байна. Энэ талаараа тэрбээр "Удаан хугацаанд бодож, төлөвлөсөн Цэнгүүн сангаа нээлээ. Эхний ажлаа Хүүхдийн баярын өдөр өв соёлыг тээгч унаач хүүхдүүдтэй хамт нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Тэдний гэгээлэг инээд, эрэлхэг сэтгэл, уламжлалаа өвлөж яваа хичээл зүтгэл бидэнд урам зориг, бахархал бэлэглэлээ" гэжээ.


1
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.178.183
23 цагийн өмнө
0
0
Яг өнөөдөр Хүүхдийн төлөө “ЗА “ гэх нь ховордсон цаг үе Зөв санаачлага гаргасан УИХ ын гишүүндээ хүндэтгэн талархья!
Хариулах