МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын Бага хурлыг ирэх даваа гарагт /2025.06.09/ товлолоо.
МАН-ын Үндсэн дүрэмд Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх, Эвслийн Засгийн газар байгуулах эсэх улс төрийн шийдвэр гаргах эрх намын төлөөллийн төв байгууллага болох Бага хуралд хадгалагдана гэж заасан байдаг.
Уг хурлаас шинээр бүрэлдэх Засгийн газрыг тэргүүлж ажиллах Ерөнхий сайдын нэрийг эцэслэн баталгаажуулна. Улмаар шинэ Ерөнхий сайд хурлаас гаргасан шийдвэрийн дагуу танхимаа бүрдүүлэх юм
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна