Д.Мөнх-Эрдэнэ, Х.Энхжаргалан нарыг 10 цагийн албадан сургалтад хамруулж,ес хоног баривчилна

Admin
2025/06/05

Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалан нарыг ес хоног баривчлах шийдвэрийг өнөөдөр /2025.06.05/ Хан-Уул дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргажээ.

Тэднийг Төв цэнгэлдэх хүрээлэн дотор цахим орчинд хэрүүл маргаан үүсгэсэн, олон нийтийг үл хүндэтгэсэн, харилцан нэгэндээ халдаж, хохирол учруулахгүйгээр зодсон гэж үзэн, Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр дээрх шийтгэлийг ногдуулсан байна. Ингэхдээ Д.Мөнх-Эрдэнийг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад харуулж ес хоногийн хугацаагаар баривчлах, Ж.Энхжаргаланг мөн 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, ес хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэжээ.

Энэ талаар Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа, “Би Энхмаад засрал хүмүүжил олгохоор 9 хоног аваад явахаар боллоо. Наадам дөхлөө. Цэнгэлдэхийн ажил зогсох ёсгүй. Нямбаа шударга ёс зүйтэй хүн томилоорой“ гэжээ.

Мөн цахим орчинд, Прокуророос Д.Мөнх-Эрдэнийг 100 мянган төгрөгөөр торгох санал гаргасан ч "Намайг Ж.Энхжаргалантай хамт явуулчих" гэх хүсэлт гаргаснаар тэднийг 9 хоног баривчлах шийтгэл ногдуулсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна