Нийслэлийн хэмжээнд 71 байршилд газар чөлөөлөлт хийгдэнэ

Admin
2025/06/05

2025 онд нийслэлийн хэмжээнд 71 байршилд газар чөлөөлөлт хийхээр төлөвлөжээ.Энэ тухай Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ: Энэ онд нийслэлийн 71 байршилд газар чөлөөлөлт явагдаж байна.Орон сууцны хороолол барих, зам, инженерийн шугам сүлжээ тавих, дулааны тавдугаар цахилгаан станцыг барих зэрэг зориулалтаар газар чөлөөлөлт хийж байгаа.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж, 45 айлын газрыг чөлөөлж байна гэж мэдээлэв.ДЦС-5-ын газар чөлөөлөлтөд 26 иргэн, ААН өртөж байгаа бөгөөд ТЭЦ-IV орчмын сэндвичин объектуудыг чөлөөлж нөхөн олговор дүйцүүлж газар олгох ажээ.

Харин нөлөөлөлд өртсөн айлуудын 70 хувь зөвшөөрсөн тохиолдолд үлдсэн 30 хувьтай жишиг үнээр газар чөлөөлөх эрх зүйн зохицуулалт энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлжээ.









0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна